所有项目信息

“Ногоон эдийн засгийн үндэс” Цахим хичээл

主页 » 完整的介绍 » “Ногоон эдийн засгийн үндэс” Цахим хичээл

“Ногоон эдийн засгийн үндэс” Цахим хичээл

Planet
种类:
Course
地址:
线上
日期:
免费并开放
Confirmed
活动周期:
2 天
项目领域:
Environment, Climate Change
特定目标受众:
价格:
免费
活动协调人email:
活动协调人联系方式:
 
Partnership:
PAGE
其他项目细节:
Mongolian

Энэхүү цахим хичээл тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийн ерөнхий ойлголт, түүнийг хэрэгжүүлэх бодлогын арга хэрэгслүүд болон олон улсын туршлагын талаар авч үзнэ. Тус цахим хичээл нь 5 хичээлээс бүрдэх бөгөөд хичээл тус бүр хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Эдгээрээс та өөрийн хүссэн хичээлээс эхэлж суралцаж болно. 

Хэрэв танд ойлгомжгүй, эргэлзээтэй, асуух зүйл гарвал бидний туслах хуудас руу ороорой. 

Тус цахим хичээл судалснаар, суралцагчид дараах ур чадварыг эзэмшинэ. Үүнд:

  • Тэгш, хүртээмжтэй ногоон эдийн засгийн тухай ойлголт, үндсэн зарчим, үндэслэлийг харьцуулан авч үзэх, 
  • Улс орны эдийн засгийг ногоон эдийн засагт шилжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шаардлагатай нөхцлийг тодорхойлох,
  • Эдийн засгийн голлох салбаруудад ногоон эдийн засгийн асуудлыг тусгахад тулгарч буй бэрхшээл болон боломжийн талаар судлах, 
  • Тэгш, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд жишиг болохуйц улс орны хөгжлийн бодлого, стратеги, төлөвлөлтийн талаар авч үзэх, 
  • Тэгш, хүртээмжтэй ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэгдсэн олон улсын хөтөлбөр, санаачилгуудыг олж мэдэх.

Тус цахим хичээл нь 5 хичээлээс бүрдэнэ. Үүнд:

Өнөөгийн нөхцөл байдал – Тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх үндэслэл
Арга хэрэгсэл – Бүтцийн өөрчлөлт хийх нөхцлийг бүрдүүлэх
Зорилго – Ногоон эдийн засагт шилжих боломж бүхий салбарууд
Зорилгодоо хүрэх арга зам – Бодлогын зорилгодоо хүрэх стратеги боловсруулах, төлөвлөлт хийх нь
Байгаль орчныг хамгаалах нь - Тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэгдсэн олон улсын хөтөлбөр, санаачилгууд

返回上一页